Airplane Travel Agency

Цэс

ДАНАНГ ХОТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ (ВЬЕТНАМ)

☀️ 8 өдөр 🌙 7 шөнө 🎒 Хөтөлбөртэй аялал ✈️ Шууд нислэгтэй

Товч танилцуулга

          Вьетнамын үзэсгэлэнт Дананг хотод далайн эргийн амралт, соёлын аялал, зугаа цэнгэлийг хослуулсан 7 шөнө, 8 өдрийн аялалд урьж байна. Аяллын хүрээнд алдарт Винвондерс парк, Дананг хот болон гэрэлт дэнлүүний хот Хой Ан, мөн уулын орой дахь Ба На Хиллсийн соёл, амралтын цогцолбор, дэлхийд алдартай Алтан гүүрээр зочилно. Мөн 90 минутын бүтэн биеийн массажид хамрагдаж, чөлөөт өдрүүдээр Дананг хотын далайн эрэг, худалдаа үйлчилгээ болон орон нутгийн уур амьсгалыг өөрийн хүссэнээр мэдрэх боломжтой.

Аяллын маршрут

1Да Нанг хот arrow_forward 2ВинВондерс Хой Ан arrow_forward 3Сон Тра хойг arrow_forward 4Кам Тхань наргил модны тосгон arrow_forward 5Хой Ан эртний хот arrow_forward 6Ми Кхе далайн эрэг arrow_forward 7Ба На Хиллс arrow_forward 8Франц тосгон Ба На Хиллс arrow_forward 9Фантази парк Ба На Хиллс arrow_forward 10Алтан гүүр Ба На Хиллс

Хөтөлбөрт багтсан зочлох газрууд

Да Нанг хот

Да Нанг хот

Дананг хот нь Вьетнамын төв хэсэгт, Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт орших далайн эргийн үзэсгэлэнт хот юм. Цэвэрхэн наран шарлагын газар, орчин үеийн хотын өнгө төрх, байгалийн үзэсгэлэн, соёлын дурсгалт газруудаараа алдартай. Дананг нь амралт, аялал, зугаа цэнгэлийг хослуулахад тохиромжтой бөгөөд алдарт Ба На Хиллс, Алтан гүүр, Хой Ан эртний хот зэрэг аяллын газруудаар зочлох гол түшиц хот болдог.

ВинВондерс Хой Ан

ВинВондерс Хой Ан

нь Вьетнамын Куанг Нам бүсэд, Хой Ан хотоос холгүй байрлах соёл, зугаа цэнгэл, адал явдлыг хослуулсан томоохон парк юм. Тус цогцолбор нь орчин үеийн тоглоом, усан парк, голын сафари аялал болон Вьетнамын уламжлалт соёл, гар урлалыг танин мэдэх боломжийг нэг дор бүрдүүлдгээрээ онцлог. Гэр бүл, хүүхэд, найз нөхдөөрөө бүтэн өдрийг сонирхолтой өнгөрүүлэхэд тохиромжтой.

Сон Тра хойг

Сон Тра хойг

Сон Тра хойг нь Вьетнамын Дананг хотын төвөөс зүүн хойд зүгт ойролцоогоор 10 км зайд орших, уул, ой мод, далайн эргийг хослуулсан байгалийн үзэсгэлэнт газар юм. Дананг хотын “ногоон уушги” хэмээн нэрлэгддэг тус хойг нь өтгөн ой, баялаг экосистем, далайн панорам үзэмжээрээ алдартай.

Кам Тхань наргил модны тосгон

Кам Тхань наргил модны тосгон

буюу Cam Thanh Water Coconut Village нь Вьетнамын Хой Ан хотын ойролцоо байрлах, усан дээр ургадаг наргил модны ой, уламжлалт дугуй сагсан завины аяллаараа алдартай аялал жуулчлалын бүс юм. Мөн Bay Mau Coconut Forest гэж нэрлэдэг бөгөөд Хой Ан хотын эртний гудамжнаас ойролцоогоор 3–5 км зайтай.

Хой Ан эртний хот

Хой Ан эртний хот

Хой Ан эртний хот нь Вьетнамын төв хэсэгт, Дананг хотоос өмнө зүгт байрлах түүхэн худалдааны хот юм. XV–XIX зууны үед олон улсын худалдааны чухал боомт байснаараа алдартай бөгөөд Вьетнам, Хятад, Япон болон Европын архитектур, соёлын нөлөөг хослуулсан өвөрмөц төрхтэй. Шар өнгийн хуучны барилгууд, дэнлүүгээр чимэглэсэн гудамж, голын эргийн үзэмж нь тус хотыг Вьетнамын хамгийн романтик, гэрэл зураг авахад тохиромжтой газруудын нэг болгожээ. Хой Ан эртний хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 1999 онд бүртгэгдсэн.

Ми Кхе далайн эрэг

Ми Кхе далайн эрэг

нь Вьетнамын Дананг хотын зүүн эрэгт байрлах, зөөлөн цайвар элс, өргөн эргийн зурвас, далайн үзэсгэлэнт төрхөөрөө алдартай наран шарлагын газар юм. Хотын төвөөс ойр байрладаг тул далайн эргийн амралтыг хотын үзвэр, ресторан, худалдааны газруудтай хослуулахад тохиромжтой.

Ба На Хиллс

Ба На Хиллс

Уулын өндөрлөгт байрладаг тул Данангийн хотын төвөөс өөр уур амьсгал, байгалийн өвөрмөц тогтоц, панорам үзэмжийг мэдрэх боломжтой. Кабель замаар уулын оройд хүрч, нэг өдрийн аяллаар байгаль, архитектур, тоглоом наадам, гэрэл зураг авах сонирхолтой газруудыг хослуулан үзэхэд тохиромжтой.

Франц тосгон Ба На Хиллс

Франц тосгон Ба На Хиллс

нь Вьетнамын Дананг хотын ойролцоох Ба На Хиллс цогцолборт байрлах, Францын дундад зууны үеийн хот суурингийн хэв маягаар бүтээсэн архитектурын цогцолбор юм. Европын готик сүм, чулуун барилга, цамхаг, чулуун зам, задгай талбай зэргийг хослуулснаараа онцлог.

Фантази парк Ба На Хиллс

Фантази парк Ба На Хиллс

нь Вьетнамын Дананг хотын ойролцоох Sun World Ba Na Hills цогцолборт байрладаг, олон насны аялагчдад зориулсан томоохон дотор тоглоом, зугаа цэнгэлийн парк юм. Ойролцоогоор 21,000 м² талбайтай, олон давхар орчинд адал явдалт тоглоом, 3D, 4D, 5D кино театр, хүүхдийн тоглоомын хэсэг болон интерактив үзвэрүүдийг нэг дор төвлөрүүлжээ.

Алтан гүүр Ба На Хиллс

Алтан гүүр Ба На Хиллс

Алтан гүүр буюу Cầu Vàng нь Вьетнамын Дананг хотын ойролцоох Ба На Хиллс аялал жуулчлалын цогцолборт байрладаг явган хүний гүүр юм. Гүүр нь уулын манан, ногоон ой, үүлэн дээгүүрх үзэмжийн дунд байрлах бөгөөд хоёр аварга чулуун гар гүүрийг түшиж байгаа мэт өвөрмөц загвартай. Гүүр 2018 онд ашиглалтад орж, ойролцоогоор 150 метр урттай, далайн түвшнээс дээш 1,400 гаруй метрийн өндөрт оршдог.

Хөтөлбөрт багтсан хийх зүйлс

Далайн эргээр зугаалах, наранд бие шарах

Далайн эргээр зугаалах, наранд бие шарах

Алтан шаргал элсэн эргээр зугаалж, далайн давлагааны чимээ сонсон, нарны илчийг мэдэрч алжаал тайлан амрах аяллын хамгийн таатай хэсэг юм.

Усан бассейн, усан паркаар үйлчлүүлэх

Усан бассейн, усан паркаар үйлчлүүлэх

Усан бассейнд сэлж, усан паркийн төрөл бүрийн гулсуур, тоглоом, усан үзвэрүүдээр зугаалан, гэр бүл, найз нөхөдтэйгөө хөгжилтэй, дурсамжтай өдрийг өнгөрүүлэх боломжтой.

Бүтэн биеийн массаж хийлгэх

Бүтэн биеийн массаж хийлгэх

Вьетнамын уламжлалт массаж болон орчин үеийн спа үйлчилгээг хослуулан бүтэн биеийн булчингаа суллаж, алжаал ядаргаагаа тайлан, тайван амрах боломжтой.

4D, 5D кино болон доторх үзвэр үзэх

4D, 5D кино болон доторх үзвэр үзэх

кино болон доторх интерактив үзвэрүүдээр үйлчлүүлж, дүрс, дуу, хөдөлгөөн болон тусгай эффект хосолсон бодит мэт адал явдлыг мэдрэх зугаа цэнгэлийн үйл ажиллагаа юм.

Уулын дээгүүр дүүжин кабелиар аялах

Уулын дээгүүр дүүжин кабелиар аялах

Вьетнамын Бана Хиллсийн алдарт дүүжин кабелиар уулсын оргил, өтгөн ногоон ой, үүл мананг дээрээс нь тольдон харж, байгалийн гайхамшгийг өндрөөс мэдрэх мартагдашгүй аялал юм.

Эртний хотын гудамжаар алхах

Эртний хотын гудамжаар алхах

Вьетнамын Хой Ан хотын эртний гудамжаар алхаж, шар өнгийн уламжлалт барилгууд, өнгө өнгийн дэнлүү, түүхэн дурсгалт газрууд болон нутгийн өвөрмөц соёлтой танилцах аялал юм.

Кокосон ойд сагсан завиар аялах

Кокосон ойд сагсан завиар аялах

Вьетнамын Хой Ан хотын кокосон ойгоор уламжлалт дугуй сагсан завиар аялж, усан сувгууд, өтгөн ногоон дал модод болон нутгийн иргэдийн өвөрмөц соёлтой танилцах хөгжилтэй аялал юм.

Уламжлалт гар урлал, үндэсний урлагтай танилцах

Уламжлалт гар урлал, үндэсний урлагтай танилцах

Вьетнамын уламжлалт гар урлал, үндэсний урлагтай танилцаж, нутгийн урчуудын ур чадвар, өв соёл, олон үе дамжин хадгалагдсан уламжлалыг биеэр мэдрэх соёлын аялал юм.

Вьетнамын уламжлалт хоол, далайн бүтээгдэхүүн амтлах

Вьетнамын уламжлалт хоол, далайн бүтээгдэхүүн амтлах

Вьетнамын өвөрмөц амт, үнэр, өнгө хосолсон үндэсний хоол болон шинэхэн далайн бүтээгдэхүүнийг амталж, нутгийн хоолны соёлтой танилцах гастрономийн аялал юм.

Зах, худалдааны төвөөр үйлчлүүлэх

Зах, худалдааны төвөөр үйлчлүүлэх

Вьетнамын орон нутгийн зах, орчин үеийн худалдааны төвүүдээр зочлон үндэсний онцлогтой бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс худалдан авч, нутгийн иргэдийн өдөр тутмын амьдрал, худалдааны соёлтой танилцана.

Хотын шөнийг мэдрэх

Хотын шөнийг мэдрэх

Дананг хотын гэрлэн чимэглэлтэй гудамж, шөнийн зах, голын эргийн зугаалгын бүсээр аялж, хотын эрч хүчтэй уур амьсгал, оройн зугаа цэнгэл, нутгийн хоол үйлчилгээтэй танилцана.

Аяллын хөтөлбөр


06:00 – 11:00 Улаанбаатараас Дананг хот руу Хүннү Эйрийн онгоцоор шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө ОУ нисэх буудал дээр ирсэн байна. Вьетнам улсын Дананг хотын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад хөтөчтэй уулзана. Зочид буудалд хүрч өрөөгөө хүлээн аваад амарна. Оройн товлосон цагтаа цугларан Хан голын эрэг дээр оройн хоолоо зооглоно.

🍽 Өдрийн хоол 🏨 Зочид буудал

Өглөөний цайгаа уугаад Vinwonders парк руу явцгаана. Бүтэн өдрийг уйдах завгүй өнгөрөөнө.

  • River Safari : Вьетнамдаа цорын ганц голын сафари аялал. Та завиар аялангаа барс, заан, ховор төрлийн шувууд зэрэг зэрлэг амьтдыг задгай орчинд харах боломжтой.
  • Folk Culture Island (Үндэсний соёлын арал): Вьетнамын уламжлалт архитектур, гар урлалтай танилцаж, үндэсний урлагийн амьд тоглолтуудыг үзэх хэсэг.
  • Water World (Усан парк): Бүх насныханд зориулсан олон төрлийн усан гулсуур, аварга бассейн бүхий том хэмжээний усан цогцолбор.
  • Adventure Land & Harbor Corner: Экстрим мэдрэмж төрүүлэх галзуу хулгана болон адреналин ялгаруулах тоглоомуудаас гадна гэр бүлээрээ тоглох боломжтой дотор, гадна талбайн олон төрлийн үзвэр үйлчилгээтэй.
🍽 Өглөөний цай · Оройн хоол 🏨 Зочид буудал

       Өглөөний цайгаа уугаад бүтэн өдрийн аялалтай. Эхлээд Сон Тра хойг руу хөдөлнө. Далай руу чиглэсэн байршилтай энэ хойг нь Дананг хотыг шуурга, хар салхинаас хамгаалдаг байгалийн бамбай бөгөөд улсын хамгаалалттай дархан цаазат газар юм. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, элбэг ургамал, амьтны аймгаараа алдартай. Линь Унг хийд үзнэ. Данангаас 10 км-ийн зайд, Сон Тра хойгийн байгальтай хосолсон өвөрмөц байрлалтай, уулсаар хүрээлэгдсэн хийд нь амар амгалан, ариун орчныг бүрдүүлдэг.


         Наргил модны тосгон – Тху Бон голын эрэг дээр орших тосгоны онцлог болсон дугуй кокос хэлбэртэй завиар зугаалж, загасны тор шидэх, завины уралдаанд оролцох боломжтой. Дараа нь шинэхэн загас, сам хорхой, дун зэрэг далайн хоолтой уламжлалт тосгоны өдрийн хоолоо зооглоно. Хой Ан эртний хот руу явна. Энэхүү хот нь Япон, Хятад, Вьетнам, Францын архитектурын өвийг хадгалсан ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн газар юм.

🍽 Өглөөний цай · Өдрийн хоол · Оройн хоол 🏨 Зочид буудал

Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдрүүд тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, шоппинг хийх зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

🍽 Өглөөний цай 🏨 Зочид буудал

         Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Ба На Хиллс руу хөдөлнө. 20-р зууны эхэн үед Францын амралтын газар байсан бөгөөд аялал жуулчлалын томоохон бүс болон хөгжсөн. Уулын орой руу дүүжин кабелиар гарна. Алтан гүүр дээр зочилно. Асар том гарын дүрстэй тулгуур баганатай, тэнгэрээс бууж ирсэн бурхны мутар мэт харагдах энэ гүүр нь Ба На Хиллсийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг. Парисын хэв маягийн барилгууд, чулуугаар бүрсэн гудамжнууд нь танд Европт ирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Харин Фантази парк нь хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан тоглоомуудаас гадна 4D, 5D кино театр зэрэг орчин үеийн үзвэр үйлчилгээтэй. Хот руу буцна. Вьетнамын уламжлалт 90 минутын массаж үйлчилгээ авч, тухтай орчинд алжаалаа тайлна. Оройн хоолны дараа зочид буудал руу буцаж ирээд өрөөндөө амарна.

🍽 Өглөөний цай 🏨 Зочид буудал

        Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр. Та бүхэн энэ өдөр алжаалаа тайлан амрах, далайн эргээр зугаалах, зах худалдааны төв орж худалдан авалт хийх, сувд болон хулсан бүтээгдэхүүний дэлгүүрээр орох зэргийг хөтөч болон унааны хамт нэмэлт төлбөртэй захиалах боломжтой.

🍽 Өглөөний цай 🏨 Зочид буудал

       Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр. Та бүхэн энэ өдөр алжаалаа тайлан амрах, далайн эргээр зугаалах, зах худалдааны төв орж худалдан авалт хийх, сувд болон хулсан бүтээгдэхүүний дэлгүүрээр орох зэргийг хөтөч болон унааны хамт нэмэлт төлбөртэй захиалах боломжтой.

🍽 Өглөөний цай 🏨 Зочид буудал

        Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал руу явна. 12:00-18:00 цагийн нислэгээр Улаанбаатар руу Хүннү Эйрийн онгоцоор шууд ниснэ. Улаанбаатарт газардсанаар бидний аялал өндөрлөнө.

🍽 Өглөөний цай 🏨 Зочид буудал

Зочид буудлын сонголт

Аяллын үнэд багтсан зүйлс

  • • 2 талын шууд нислэгийн тийз
  • • Зочид буудлын стандарт өрөө
  • • 1 өрөөнд 2 том хүн, хүүхэд оргүй
  • • Хөтөлбөр тусгагдсан өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • • Гадаад аялагчдын даатгал
  • • Монгол хэлтэй аяллын хөтөч
  • • Аяллын унаа

Хөтөлбөрт багтаагүй зүйлс

  • • Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
  • • Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
  • • Ус ундаа зэрэг уух зүйлсийн зардал
  • • Хувийн хэрэглээний зардал
  • • 2026/11/15

Видео танилцуулга, зөвлөгөө

Аяллын видео танилцуулга

Аяллын зөвлөгөө

Аяллын өмнө мэдэх зүйл — Вьетнам

payments

Валют

Донг (VND)

schedule

Цагийн зөрүү

Монголоос 1 цагаар хоцорно

translate

Хэл

Вьетнам хэл

description

Хэрэгтэй бичиг баримт

Гадаад паспорт (аяллын дараа 6 сараас дээш хүчинтэй)

💡 Ам.доллар, картаар төлөх боломжтой. Далайн эргийн улиралд нарнаас хамгаалах тос авч явна уу.

Визийн болон нэвтрэх нөхцөл өөрчлөгдөж болох тул аяллаас өмнө менежерээс лавлана уу.

Камер нээх

Мэдээлэлтэй талыг тод, бүтнээр зураг аваарай.

Аяллын зураг