ДАНАНГ ХОТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ (ВЬЕТНАМ)
4,990,000₮/ хүн
Ачаалж байна
Вьетнамын өвөрмөц амт, үнэр, өнгө хосолсон үндэсний хоол болон шинэхэн далайн бүтээгдэхүүнийг амталж, нутгийн хоолны соёлтой танилцах гастрономийн аялал юм.
Вьетнамд аялахдаа уламжлалт гудамжны хоолны газраас эхлээд далайн эргийн тансаг ресторан хүртэл төрөл бүрийн хоолны газраар зочилж, нутгийн өвөрмөц амтыг мэдрэх боломжтой. Pho буюу үхрийн эсвэл тахианы махтай шөлтэй гоймон, Bánh mì буюу Вьетнам сэндвич, Gỏi cuốn буюу шинэхэн ороомог, мөн Хой Аны алдарт Cao lầu гоймон зэрэг үндэсний хоолыг туршаарай.
Дананг, Хой Ан зэрэг далайн эргийн бүсүүдэд сам хорхой, хавч, далайн наймаалж, дун, загас зэрэг бүтээгдэхүүнийг шарах, жигнэх, халуун ногоотой соусаар амтлах зэрэг олон аргаар бэлтгэнэ. Далайн эргийн ресторанд далайн үзэмж тольдон хооллох эсвэл орон нутгийн зах, хоолны гудамжаар зочилж Вьетнамын өдөр тутмын хоолны соёлыг илүү ойроос мэдрэх боломжтой.
Зөвлөмж: Далайн бүтээгдэхүүний шинэлэг байдал, харшил үүсгэж болзошгүй орц, хоолны ариун цэврийг анхаараарай. Цагаан хоолтон аялагч бол мах, загасны шөл болон загасны соус орсон эсэхийг урьдчилан лавлахад тохиромжтой.
Санал болгох