Airplane Travel Agency

Цэс

Байрлах Газар

Wyndham Grand Phu Quoc ⭐ 5 Зочид буудал

Wyndham Grand Phu Quoc

location_onPhu Quoc - Vietnam

Wyndham Grand Phu Quoc нь Вьетнамын Фукуок арлын Бай Дай (Bãi Dài) далайн эрэгт байрлах таван одтой, бүхнийг нэг дороос авах боломжтой (All-Inclusive) амралтын цогцолбор юм. Цагаан элсэн эрэг, халуун орны ногоон байгууламж, том хэмжээний усан сан, тансаг өрөө болон хувийн усан сантай виллануудаараа онцлог. Гэр бүл, хосууд болон найз нөхдийн хамт аялагчдад далайн эргийн амралт, хоол үйлчилгээ, спорт, зугаа цэнгэлийг нэг дороос авах боломж олгодог.

Regalia Gold Hotel Nha Trang ⭐ 5 Зочид буудал

Regalia Gold Hotel Nha Trang

location_onHha Trang - Vietnam

Regalia Gold Hotel нь Вьетнамын Нячанг хотын төвд байрлах орчин үеийн тансаг зэрэглэлийн 5 одтой зочид буудал юм. Өндөр барилгаас хот болон далайн үзэмжийг тольдох боломжтой бөгөөд дээврийн хязгааргүй усан сан, ресторан, рашаан сувилал, фитнес төв зэрэг олон төрлийн үйлчилгээтэй. Далайн эрэг, худалдааны төв болон хотын гол үзвэрүүдтэй ойр байршил нь хосууд, гэр бүл болон найз нөхдөөрөө аялагчдад тав тухтай амралтыг санал болгодог.

Wyndham Soleil Danang Hotel ⭐ 5 Зочид буудал

Wyndham Soleil Danang Hotel

location_onDa Nang - Vietnam

Дананг хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, алдарт My Khe далайн эргээс ердөө 1 минутын алхах зайтай орчин үеийн шинэ WYNDHAM олон улсын сүлжээ 5 одтой зочид буудал. Бүх өрөө нь том балконтой гэдгээрээ онцлогтой, infinity бассейн, спа, фитнесс, ресторан, хүүхдийн тоглоомын талбай зэрэг өндөр зэрэглэлийн олон үйлчилгээг санал болгодог. Бидний байрлах өрөө бүгд том балконтой, хот руу харсан буюу City View харагдацтай.

Royal Lotus Hotel Danang Vietnam ⭐ 4 Зочид буудал

Royal Lotus Hotel Danang Vietnam

location_onDa Nang - Vietnam

Royal Lotus Hotel Danang нь Вьетнамын Дананг хотын Нгу Хань Сон дүүрэгт, алдарт Микхе далайн эрэгт ойр байрлах дөрвөн одтой зочид буудал юм. Хотын аялал болон далайн эргийн амралтыг хослуулахад тохиромжтой бөгөөд орчин үеийн интерьер, тохилог өрөө, ресторан, гадаа усан сан, SPA үйлчилгээ зэрэг аялагчдын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг санал болгодог. Микхе далайн эрэг хүртэл ойролцоогоор 6 минут алхах зайтай тул далайн эргээр зугаалах, хотын үзвэр үйлчилгээтэй танилцахад таатай байршилтай.

4 байрлах газар олдлоо

Одны зэрэглэл

refresh

Шүүлтүүр