НАТРАНГ ХОТЫН ЧӨЛӨӨТ АЯЛАЛ - 8 ӨДӨР, 7 ШӨНӨ (WYNDHAM GARDEN)
4,990,000₮/ хүн
Ачаалж байна



Wyndham Garden Cam Ranh Resort нь Вьетнамын Камрань хотын Бай Дай (Bãi Dài) далайн эрэгт байрлах тав тухтай, гэр бүлд ээлтэй амралтын цогцолбор юм. Хувийн усан сантай вилла, цагаан элсэн эрэг, далайн устай гадаа усан сан болон халуун орны ногоон байгууламжаараа онцлог. Камрань олон улсын нисэх буудлаас ойролцоогоор 5 км зайд байрладаг тул нислэгийн дараа амралтаа эхлүүлэхэд тохиромжтой. Нха Транг хотын төвөөс ойролцоогоор 34 км зайтай.
Тус амралтын газар нь хувийн усан сантай, орчин үеийн тохижилт бүхий виллануудаараа онцлог. Вилланууд нь унтлагын өрөө, зочны хэсэг, гал тогоо болон гадаа амрах талбайтай тул гэр бүл, найз нөхдөөрөө хамт аялахад тохиромжтой.
Нэг унтлагын өрөөтэй вилла: Хосууд болон жижиг гэр бүлд тохиромжтой, хувийн усан сантай амралтын орчин.
Хоёр унтлагын өрөөтэй вилла: Гэр бүл болон найз нөхдийн хамт амрахад тохиромжтой, тусдаа унтлагын өрөөнүүдтэй.
Гурван унтлагын өрөөтэй вилла: Олуулаа аялагчдад зориулсан, өргөн зочны хэсэг болон хувийн усан сантай сонголт.
Далайн эрэгт ойр вилла: Далайн эрэгт хүрэхэд хялбар байршилтай, гадаа амрах боломж бүхий сонголтуудтай.
Виллануудын зохион байгуулалт, унтлагын өрөөний тоо болон талбай нь сонгосон төрлөөс хамаарна.
Wyndham Garden Cam Ranh Resort нь Вьетнам болон олон улсын хоолны сонголттой Garden Restaurant, Breeze Restaurant зэрэг ресторанаар үйлчилдэг. Зочид вилландаа хоол захиалан тав тухтай хооллох боломжтой бөгөөд далайн эрэг, давстай устай гадаа усан сан, SPA, фитнес төв болон йогийн өрөөгөөр үйлчлүүлж болно.
Мөн хүүхдийн клуб, тоглоомын талбай, караоке, арга хэмжээ зохион байгуулах танхимтай. Камрань олон улсын нисэх буудлаас ирэх, буцах шилжүүлгийн үйлчилгээ болон ресортын доторх тээврийн үйлчилгээг ашиглах боломжтой.