Airplane Travel Agency

Цэс

Vinpearl Resort & Spa Nha Trang Bay

5 одтой location_onHha Trang - Vietnam

Товч танилцуулга

        Vinpearl Resort & Spa Nha Trang Bay нь Вьетнамын Нха Транг хотын Хон Тре аралд байрлах таван одтой амралтын цогцолбор юм. Цагаан элсэн эрэг, цэнхэр далай, халуун орны ногоон байгууламж, өргөн усан сангаар хүрээлэгдсэн тус ресорт нь гэр бүл, найз нөхөд болон хосуудын тансаг, тайван амралтад тохиромжтой. Далайн эргийн үзэмжтэй өрөө болон хувийн усан сантай вилланууд нь онцлог бөгөөд VinWonders зугаа цэнгэлийн парктай ойр байрладаг.

Өрөө, байрлах орчин

       Ресорт нь далайн үзэмжтэй зочид буудлын өрөөнөөс эхлээд хувийн усан сан, цэцэрлэгтэй олон унтлагын өрөө бүхий виллануудыг санал болгодог. Гэр бүлийн амралт болон олуулаа хамт аялахад тохиромжтой сонголтуудтай.

    • Deluxe King / Twin: 45 м² талбайтай, нэг том эсвэл хоёр тусдаа ортой, тагт болон далайн үзэмжтэй сонголттой өрөө.
    • Executive Suite Ocean View: 90 м² талбайтай, илүү өргөн амрах орчин болон далайн үзэмжтэй люкс өрөө.
    • 2 унтлагын өрөөтэй вилла: 230 м² орчим талбайтай, гэр бүл болон найз нөхдийн хамт амрахад тохиромжтой сонголт.
    • 3 унтлагын өрөөтэй вилла: 290–330 м² орчим талбайтай, хувийн усан сантай эсвэл далайн үзэмжтэй хувилбаруудтай.
    • 4 унтлагын өрөөтэй вилла: 430 м² орчим талбайтай, том гэр бүл болон аяллын бүлэгт зориулсан зай талбай сайтай сонголт.
    • Beachfront вилла: Далайн эрэгт ойр байрлал, хувийн усан сан, цэцэрлэг бүхий амралтын орчинтой.

Өрөө, үйлчилгээний талаар лавлах

Үйлчилгээ, тав тух

       Vinpearl Resort & Spa Nha Trang Bay нь Вьетнам болон олон улсын хоолны сонголттой ресторан, бааруудаар үйлчилдэг. Зочид SPA, массаж болон бие сэргээх үйлчилгээгээр алжаалаа тайлахын зэрэгцээ далайн эрэг, гадаа усан сан, усан зугаа цэнгэлийн үйл ажиллагаагаар амралтаа өнгөрүүлэх боломжтой. Мөн ойролцоох VinWonders зугаа цэнгэлийн парк, үзвэр үйлчилгээтэй танилцаж, гэр бүлээрээ хөгжилтэй цагийг өнгөрүүлэх боломжтой.


  • Үнэгүй Wi-Fi
  • Агааржуулагч
  • Хавтгай дэлгэцтэй зурагт
  • Мини бар
  • Цай, кофе бэлтгэх хэрэгсэл
  • Хувийн ариун цэврийн өрөө
  • Үс хатаагч
  • Хувийн тагттай өрөөний сонголт
  • Далайн үзэмжтэй өрөөний сонголт
  • Хувийн усан сантай вилла
  • Тусдаа зочны өрөө
  • Хооллох хэсэг
  • Хувийн цэцэрлэгтэй вилланы сонголт
  • Өдөр тутмын өрөө цэвэрлэгээ
  • Хувийн далайн эрэгт амрах боломж
  • Гадаа усан сан ашиглах боломж

Газрын зураг

Байрлах газар

Бичлэгүүд

Өрөөний зургууд