Airplane Travel Agency

Цэс

Centara Mirage Resort Mui Ne

5 одтой location_onDa Nang - Vietnam

Товч танилцуулга

Сентара Мираж Муй Не Ресорт (Centara Mirage Resort Mui Ne) нь Вьетнамын Муй Не хотын далайн эргийн дагуу байрлах, Испани–Газар дундын тэнгисийн хэв маягийн архитектуртай, амралт зугаалгыг адал явдалтай хослуулсан цогц амралтын газар юм. Далайн эрэг, ногоон цэцэрлэг, усан сан болон гэр бүлийн зугаа цэнгэлийн байгууламжуудыг нэг дор багтаасан тул хүүхэдтэй гэр бүл, найз нөхөд, хосуудын амралтад тохиромжтой.

Өрөө, байрлах орчин

Тус ресорт нь нийт 984 өрөө, виллатай бөгөөд зочдын хэрэгцээнд тохирсон өөр өөр хэмжээ, зохион байгуулалттай байрлах сонголтуудтай. Өрөө, вилланууд нь орчин үеийн тав тухыг Испани–Газар дундын тэнгисийн загвартай хослуулсан интерьерээр тохижуулжээ.

Ресорт нь хосууд болон жижиг гэр бүлд тохиромжтой, агааржуулагч, үнэгүй Wi-Fi, зурагт зэрэг үндсэн тав тухыг хангасан Стандарт болон Deluxe өрөөнүүдтэй. Мөн өрөөнөөсөө шууд урт усан сан руу гарах боломжтой сонголтоос гадна илүү хувийн орчинд амрах хүсэлтэй гэр бүл, найз нөхдөд зориулсан хувийн усан сантай вилла, том гэр бүл болон хамт аялж буй бүлгүүдэд тохиромжтой, олон унтлагын өрөөтэй, зай талбай сайтай виллануудыг санал болгодог.
Өрөө, үйлчилгээний талаар лавлах

Үйлчилгээ, тав тух

Ресорт нь амралтаа зөвхөн өрөөндөө өнгөрүүлэх бус, өдөржин зугаацаж, амарч, шинэ зүйл туршиж үзэх боломжтой олон төрлийн үйлчилгээтэй.
  • Усан гулсуур, хүүхдийн усан тоглоомын талбай, урсгалт усан сан болон олон төрлийн усан зугаа цэнгэлтэй.
  • Хүүхдийн клуб, тоглоомын талбай, цахим тоглоомын бүс болон гэр бүлээрээ оролцох үйл ажиллагаатай.
  • Вьетнам болон олон улсын хоол, төрөлжсөн ресторан, кафе, бааруудаар үйлчлүүлэх боломжтой.
  • SPA Cenvaree, массаж болон бие сэргээх үйлчилгээтэй.
  • Фитнес төв, мини гольф, байт харваа, боулинг зэрэг сонголттой.
  • Караоке, үзвэр үйлчилгээ, тайзны хөтөлбөр зэрэг амралтыг илүү сонирхолтой өнгөрүүлэх боломжуудтай.

Газрын зураг

Энэ буудал орсон аяллууд

Байрлах газар

Бичлэгүүд

Өрөөний зургууд