А. Сувд
Аяллын мэргэжилтэн
Танилцуулга
А. Сувд нь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Аялал жуулчлалын менежмент хөтөлбөрийг төгссөн бөгөөд аялал жуулчлалын салбарт олон жилийн ажлын туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм. Тэрээр өмнө нь Монголын томоохон аяллын компаниудад ажиллаж, аялал төлөвлөлт, зохион байгуулалт, захиалгын менежмент болон аялагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлээр мэргэшсэн туршлагатай. AirPlane Travel Agency-д аяллын ахлах мэргэжилтнээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд аяллын үйл ажиллагааг уялдаа холбоотой зохион байгуулах, үйлчилгээний чанарыг хангах, аялагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн оновчтой шийдэл боловсруулахад голлон анхаардаг. Түүний салбарын туршлага, зохион байгуулах ур чадвар, хариуцлагатай хандлага нь аялал бүрийг аялагчдад тав тухтай, найдвартай, сэтгэлд нийцсэн туршлага болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.