Airplane Travel Agency

Цэс

Ажилтны профайл

М. Нямсүрэн

Хөтөч тайлбарлагч

Танилцуулга

Аялал жуулчлалын салбарт 15 жилийн турш ажиллаж, дотоодын болон олон улсын (inbound, outbound) аяллын чиглэлээр туршлага хуримтлуулсан мэргэжлийн аяллын хөтөч, аяллын ахлагч. Сүүлийн 5 жил Airplane Travel Agency компанид ажиллаж байна. Монгол орноор аялж буй гадаадын жуулчдад эх орныхоо түүх, өв соёл, нүүдэлчин ахуйг таниулахын зэрэгцээ Монголын аялагчдыг гадаад улс орнуудаар дагуулан аялахдаа тухайн орны түүх, соёл, шашин уламжлал, орон нутгийн онцлог, амьдралын хэв маяг болон соёлын ялгааг сонирхолтой, ойлгомжтой байдлаар танилцуулахыг эрхэмлэдэг. Аялагч бүрийн хүсэл, хэрэгцээг ойлгож, аюулгүй байдал, тав тух, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин ажиллахыг хичээдэг. Миний хувьд аялнаа гэдэг зөвхөн шинэ газар үзэхэд бус, шинэ соёлыг танин мэдэж, ертөнцийг үзэх үзлээ тэлж, мартагдашгүй дурсамж бүтээхэд оршдог. Аялал бүрийг аялагчдын сэтгэлд хоногших, үнэ цэнтэй туршлага болгох нь миний хамгийн том зорилго юм.

Манай багтай холбогдох